Цэс

Удирдлагын мэдээлэл

11 сар 10, 2017 - Танилцуулга

Чулуун овогтой Цолмон
2000 онд Цагаан-Овоо сумын 10 жилийн сургууль, 2007 онд Дорнод Монголын Дээд сургуулийг төгссөн.Хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй.
2007-2008онд Цагаан-Овоо сумын Соёлын төвд Номын санч,
2008-2009 онд Дашбалбар сумын ЕБС-д Арга зүйч гэх мэт ажлуудыг хийж байсан бөгөөд 2009 оны 03-р сараас Цагаан-овоо сумын Соёлын төвийн Эрхлэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна
“Миний тоонто” Буриадын бага наадамд баг хамт олныг зөв зохион байгуулан багаараа 2009 онд 1-р байр,2011 онд 1-р байр, 2012 онд 2-р байр,2013 онд 2-р байр тус тус эзэлсэн байна.
АЛТАРГАНА Олон улсын наадмын Дангина гоо бүсгүй ,Орчин Үеийн Буриад хувцас загварын төрөлд бэлтгэсэн шавь, хамтлаг нь дараах амжилтуудыг үзүүлсэн. Үүнд :
• Алтаргана -2010 наадамд
Дангина гоо охидын тэмцээнд Н. Сарангэрэл хүрэл медаль
• Алтаргана -2012 наадамд
Дангина гоо охидын тэмцээнд Б.Одончимэг тусгай байр
• Алтаргана -2014 наадамд
Орчин үеийн хувцас загварын тэмцээнд Соёлын төвийн дэргэдэх Солонго-2 хамтлаг алт
Буриад үндэсний хувцас загварын тэмцээнд Солонго-2 хамтлаг хүрэл медаль
• Алтаргана -2016 наадамд
Орчин үеийн хувцас загварын тэмцээнд Соёлын төвийн дэргэдэх Солонго-2 хамтлаг тусгай байр
• Ардын урлагийн их наадам-2011 наадамд Солонго -1 хамтлаг мөнгөн медаль тус тус хүртжээ.

Шагнал урамшуулал:
• 2000 онд Монголын хүүхдийн ордоны “Эрдэм алт” медаль
• 2008 онд Сумын Засаг Даргын шагнал
• 2015 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сум байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэт медаль
• 2016 онд Аймгийн Засаг даргын Жуух бичиг
Ч.Цолмон нь СУИС-ын Удирдлагын менежментийн магистрын ангид суралцаж байгаа бөгөөд шинийг эрэлхийлж санаачлахын зэрэгцээ нутгийнхаа нэрийг гаргаж яваа удирдах зохион байгуулалт сайтай авьяаслаг боловсон хүчин юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн