Цэс

Дотоод журам

9 сар 10, 2017 - Танилцуулга

Хамт олны 2015 оны 01-р сарын 14-ны өдрийн хурлаар
хэлэлцэж батлав

ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН
СОЁЛЫН ТӨВИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Хөдөлмөрийн дотоод журам нь соёлын төвийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх субьектив зохицуулах баримт бичиг мөн.
1.2 Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэн ажлын цагийг үр бүтээлтэй ашиглан хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, соёл урлагийн ажлыг оновчтой зохион байгуулах, Соёлын төв ,багш , ажилчдын хооронд хөдөлмөрийн маргаанаас үүсэх харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн Албаны тухай хууль , Соёлын тухай хууль тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын тогтоол, заалт, эрх зүйн актыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг зохицуулж шийдвэрлэхэд оршино.
1.3 Дотоод журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд даган мөрдөж, харилцан хяналт тавина.
ХОЁР. Хөдөлмөрийн удирдлага зохион байгуулалт
2.1 Соёлын төвийн өөрийн удирдлагыг урлагын зөвлөл , өдөр тутмын удирдлагыг эрхлэгч гүйцэтгэнэ.
2.2 Соёлын төвийн бүх албан тушаалтан журам зааврын дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэл, үр дүнг эрхрлэгчийн өмнө хариуцна.
2.3 Багш ажилчид соёл урлагийн үйл ажиллагааг бүрэн хариуцна.
2.4 Эрхлэгчийн эзгүйд номын санч удирдлагаар хангана.
ГУРАВ. Соёлын төвийн дотоод үйл ажиллагаа
3.1 Эрхлэгч нь хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд нийцүүлэн соёлын төвийн дотоод үйл ажилагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.
3.2 Ажиллагсад өглөө 09.00 цагт ажилдаа ирж, 13.00-14.00 цагт үдийн завсарлагыг эдэлж, орой 18.00 цагт ажлаас бууна. Шаардлагатай үед илүү цагаар ажиллана.
3.3 Төрөөс баримтлах Соёлын бодлого, МУ-ын хууль, тогтоол, журамд заагдсан стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг үйл ажиллагааны зорилго болгон ажиллана.
3.4 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд ХТХ-ийн 132,133,134 дүгээр зүйлийн үндэслэн эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ.
3.5 Баяр ёслол , тэмдэглэлт үйл ажиллагаа, тоглолтын тайз засалт хийхэд ажиллагсад бүрэн хамрагдана.
ДӨРӨВ. Ажиллагсадын эрх, үүрэг
4.1 Ажиллагсадын эрх
4.1.1 Төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцох
4.1.2 Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах
4.1.3 Нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх, тэтгэмж урамшуулал авах
4.1.5 Төрийн болон салбар ,аймаг, сумын шагналд тодорхойлогдох
4.1.6 Аймгийн БСГазар, аймаг, сумдын ЗДТГазар, Соёлын төвийн удирдлагад санал, гомдол гаргах
4.2 Ажиллагсадын үүрэг
4.2.1 Соёлын төвийн үлгэрчилсэн дүрмийг мөрдөн ажиллах
4.2.2 Өөрт оноогдсон үүрэгт ажлаа зохион байгуулалтын өндөр түвшинд хийх
4.2.3 Нутаг дэвсгэрийн хүн амд соёл урлагийн үйлчилгээг үзүүлэх, соёлын олон талт үйл ажиллагааг нийтийн хүртээл болгох
4.2.4 Нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт газруудыг эрэн сурвалжилж олох, бүртгэн авах, , хадгалан хамгаалах
ТАВ. Соёлын төвөөр үйлчлүүлэгчдийн эрх, үүрэг
5.1 Соёлын төвөөр үйлчлүүлэгчдийн эрх
5.1.1 Соёлын төвөөр үйлчлүүлэх
5.1.2 Санал гомдол гаргах
5.1.3 Дугуйлан дамжаанд хамрагдах
5.1.4 Авьяас чадвараа нээн илрүүлэх
5.2 Үүрэг хариуцлага
5.2.1 Соёлын төвөөр дэг журамтай соёлтой үйлчлүүлэх
5.2.2 Архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
5.2.3 Соёлын төвийн ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэх
5.2.4 Соёлын төвийн эд хогшилыг өөрийн буруугаас болж эвдэж гэмтээвэл хохирлыг барагдуулна.
ЗУРГАА. Шагнал урамшуулал
6.1 Тэргүүний ажиллагаатай, үр дүн нь тогтворжсон ажилтан, багш нарыг зохих журмын дагуу төрийн болон салбар аймаг сумын шагналд тодорхойлно.
6.2 Байгууллагын ажилтан, багш нарыг соёлын ажилтаны баяр болон оны эцсийн ажлыг дүгнэн шагнаж урамшуулна.
6.3 Байгууллагын ажилтан болон түүний гэр бүлийн /аав, ээж, хүүхэд/ хүн өвдөх ба нас барсан тохиолдолд эд материалын болон нэг удаагийн мөнгөн тусламжийг байгууллагын менежерийн тушаалаар олгоно.
6.4 Болзолт уралдаан тэмцээнд амжилт гаргасан ажилтан, багш нарыг нэг сарын цалингийн 10-40 хувиар шагнаж урамшуулна
ДОЛОО. Хариуцлага санхүүгийн асуудал
7.1 Хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд шийтгэл ноогдуулна.
• Үргүй зардал гаргасан нь тогтоогдсон
• Үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд
• Хариуцсан эд хогшилоо өөрийн буруугаас болж эвдсэн зориулалтын бусаар ашигласан тохиолдолд
• Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд
• Ажлын цагийг үр ашиггүй өнгөрүүлж ажил тасалсан тохиолдолд

7.2 Албан ёсоор ажлын чөлөө авалгүй ажил таслах, чөлөө авсан хугацааг хэтрүүлсэн бол шат дараалсан арга хэмжээ авч, үр дүнгийн гэрээг цуцлах ба хуулийн дагуу шийдвэрлэнэ.

СОЁЛЫН ТӨВ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн